Амаре Стаудемайерийг “Нью-Йорк” Дуайт Ховардаар солихыг хүсчээ
2012-01-08,14:34
http://www.hiimori.mn/images/news/n280/201201/amare01.JPG
CSNNE –гийн сагсанбөмбөгийн тоймч Донни Маршалл NBC-гийн шууд нэвтрүүлгийн үеэр “Нью-Йорк Никс” Амаре Стаудемайерийг “Орландо”-д өгч, оронд нь Дуайт Ховардыг авахыг хүсч буй талаар мэдээллээ. Хэдийгээр энэхүү мэдээллийг одоогоор Донни Маршаллаас өөр хэвлэлийнхэн албан ёсоор батлаагүй байгаа ч ийм солилцоо хийгдэх магадлал байсаар байгаа юм.
Дуайт Ховардын гэрээ ирэх зун дуусгавар болох тул түүнээс өмнө ашигтайгаар зарах хүсэл “Орландо”-д буй нь дамжиггүй.