Арсеналын түүх
2011-12-31, 20:54
Хөлбөмбөгийн Арсенал клуб (Англиар Arsenal Football Club) нь Английн хөлбөмбөгийн клуб бөгөөд Лондон хотын хойд нутгаас гаралтай. Арсенал нь одоо Премьер лигт тоглодог бөгөөд Нэгдүгээр дивиз болон Премьер лигт нийт 13 удаа, АХХ-ны цомд 10 удаа түрүүлсэн Английн тэргүүн зэрэглэлийн клуб юм. Тус клуб Премьер лигт нэг ч хожигдолгүйгээр түрүүлж байсан клубийн нэг.
Арсенал клуб 1886 онд байгуулагдсан бөгөөд Хөлбөмбөгийн Лигт тоглосон өмнөд бүсийн анхны клуб бөгөөд 1930 оноос завсаргүй дөрвөн удаа тэргүүн лигт түрүүлэх үедээ хоёр удаа АХХ-ны цомын эзэн болж байв. 1970-71 оны улиралд лиг болон хол...