Миний Блог 2012

Сайн уу? Миний блогд тавтай морил!!!

Шинэ сэтгэгдлүүд

  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Ивээл (зочин): Goy bailaa
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Зочин: Маш тусламжтай байлаа
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Зочин: сүёшёлөөшхыйгшябмөасгцөаөнгнуытфйөыхбйыануготр
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Зочин: шатар хөөрхөн
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Зочин: баярлалаа.
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Екен (зочин):
  • Анхны болзоонд өгөх 10 чухал зөвлөгөө (Эрчүүдэд) бичлэгт Nuuts (зочин): Ymar hoo zahialbal tohimjtoi bdag boldoo
  • Философийн бие даалт (Батлан Хамгаалахын Их Сургууль) бичлэгт Зочин: bayarlalaa
  • Монголын шатрын холбоо, түүх бичлэгт Зочин: sain abina uu? Shatriin sportiin masteruudiin nersiig on,onoor n harj boloh web site baidag uu?
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Б,МӨНХБАТ (зочин): ЭЭЖӨЖЭЖЫУӨЫ
  • Философийн бие даалт (Батлан Хамгаалахын Их Сургууль) бичлэгт Зочин:
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Зочин: шатар оюун ухаанд
  • "Үг" (Эссэ) бичлэгт хүн байна өө (зочин): үнэхээр гайхалтай эссе бна аа хэдэн үгтэй вэ 400 үгтэй эссе ангилаар бичих гээд олддоггүй энийг..
  • Ээждээ Бичсэн захидал бичлэгт Зочин: ..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
52307 удаа нээгдэв.
2009 © Миний Блог 2012

Анхны болзоонд өгөх 10 чухал зөвлөгөө (Эрчүүдэд)

2011-12-31,20:43
Анхны болзоонд өгөх 10 чухал зөвлөгөө (Эрчүүдэд) Сайхан сэтгэгдэл төрүүлэхэд хоёр дахь боломж байдаггүй гэж нэг үг байдаг. Мэдээж танд олдож буй эхний боломж бол анхны болзоо. Хүн хүний онцлог байдлаас үүдэн зарим болзооны зөвлөгөөнүүд хэрэгжихгүй байж болдог хэдий ч энд бол тэс өөр, аль нэгийг нь тоолгүй өнгөрөөвөл бүтэлгүйтэх магадлал тун өндөр 10 зөвлөгөөг орууллаа. За тэгээд амжилт хүсье эрчүүдээ. 1. Даа Бүх юманд чи даах ёстой. Тооцоогоо хувааж хийнэ гэсэн асуудал байхгүй шүү. Хэрвээ бүсгүй чинь тооцооноос хийлцэхийг хүсвэл битгий зөвшөөр. Яахав бүр зүтгээд байвал хийлгэж болно л доо, гэхдээ ингэх эмэгтэйчүүд ховор л болов уу. Хэдийгээр тогтсон дүрэм биш ч гэлээ энэ маш чухал, эмэгтэйчүүд наанаа хэлэхгүй ч цаанаа юм бодож амжсан л байдаг. 2. Уулзах газар Анхны болзоонд кино үзэх тэр бүр тохиромжгүй гэдэг. Дэлгэц ширтээд чимээгүй суугаад байвал хэрхэн нэг нэгнийгээ мэдэх билээ. Түүний оронд оройн хоол ч юм уу, тухтай, аятайхан газар орох хэрэгтэй. Хэрвээ мөнгө төгрөгөндөө асуудалтай байвал сайхан цэцэрлэгт хүрээлэн, эсвэл гэртээ урьж болно. 3. Соёлч боловсон зан Мэдээж төгс жентлемен байх шаардлагагүй. Гэхдээ наад захын соёлуудыг мэддэг байвал зүгээр. Хаалга түрүүлж онгойлгож өгөх, зөөгчтэй эелдэг харьцах, ядаж хараалын үг хэлэхгүй байх хэрэгтэй. Мөн хоцорч болохгүй. 4. Хүндлэл Та хоёр бие биенээ төдийлөн сайн мэдэхгүй бол анхны болзоон дээрээ элдэв зүйл хийгээд дэмий. Мэдээж нэг нэгнийгээ таньж мэдэхэд өөрөөрөө байх нь чухал боловч эмэгтэйгээ хүндэлж байгаа гэдэг утгаараа юу хүссэнээ хийгээд байж болохгүй. Архи уух, тамхи татах, эмэгтэй хүн дургүйцэж мэдэхээр зүйлсийг түр хойш нь тавь. 5. Өөртөө итгэ Өөртөө итгэлтэй, бүх зүйлийг гартаа ав. Энэ мэдээж гарнаас нь хөтлөөд ийш тийшээ татаж чирээд явахын нэр биш, өөрийн санал, төлөвлөгөөг итгэлтэйгээр хэрэгжүүл. Эмэгтэй хүн угаасаа анхны болзоон дээрээ зоримог санаачлага гаргаад байх нь төдийлөн их биш, гэхдээ чиний гаргасан санаачлага түүнд таалагдах ёстой. 6. Гадаад байдал Өөртөө болон тухайн орчин нөхцөлдөө тохирсон хувцас өмс. Мэдээж цэвэрхэн, сайхан байх ёстой. Эмэгтэйдээ хаана уулзахаа урьдчилж хэлсэн бол тэр ч гэсэн аятайхан хувцаслах нь дамжиггүй. Шүршүүрт ор, сахлаа хус, үнэртэй ус байвал багахаан түрхэхэд гэмгүй. 7. Яриа Бүх л оройжингоо өөрийнхөө тухай ярьж тэнэгтвээ Юмыг яаж мэдэхэв, очоод таг гацчихгүйн тулд сонирхолтой байхаар хэдэн асуулт урьдаас бэлдсэн байвал зүгээр. Эелдэг, найрсаг үг ярих нь чухал, гэхдээ хэтрүүлж болохгүй. Төдийлөн сонирхолтой биш л бол ажил мэргэжил, хичээл сургуулийнхаа тухай хэдэн минутаас илүү яриад хэрэггүй. Хуучин найз охин ч юм уу, өмнө байсан өөр бусад харилцааныхаа тухай бас яриад дэмий. 8. Хугацаа Мэдээж та хоёроос өөрсдөөс чинь хамаарах боловч анхны болзоо нэг их удаан байх шаардлагагүй. Болзох газар чинь очиход их хугацаа аваад байх ёсгүй. Хэт оройтож болохгүй. 9. Бэлэг Анхны болзоон дээрээ жижигхэн бэлэг өгнө гэдэг сайхан санаа. Үнэтэй цайтай юм байж болохгүй, ганц улаан сарнай байхад ч хангалттай. Эсвэл эмэгтэй хүний сэтгэл татахаар өхөөрдөм, онцгой, шинэлэг бэлэг сонговол зүгээр. Ихэнх эмэгтэйд энэ нь сайхан сэтгэгдэл төрүүлдэг. 10. Эцэст нь.. Хэрвээ анхны болзоондоо сэтгэл хангалуун байсан бол, дахиж түүнтэй уулзмаар байгаа бол түүнд шууд хэлэх хэрэгтэй. Дахиж удаан хүлээлгээд хэрэггүй, таалагдсан гэдгээ илэрхийл. Хэрвээ түүнд бас таалагдсан бол та хоёрт амжилт хүсье. Харин онцгүй байсан бол бүдүүлэг байх хэрэггүй, эвтэйхэн ойлгуулаарай.
бичсэн: Tulga photography төрөл: Хайр дурлал | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 1539 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Ymar hoo zahialbal tohimjtoi bdag boldoo ?
Nuuts (зочин) хэзээ бичсэн: 23:48, 2021-10-07 | |



:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 33-с 21-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Хайр дурлал
  • миний дуртай дуунууд
  • Миний дуртай дуу болон видео
  • Миний хобби
  • My dream team
  • Нийтлэлүүд
  • Миний дуртай шүлэг
  • Мэдээ
  • <<Nice>> Тоглоомнууд
  • FunnY!!!

Шинэ бичлэгүүд

  • Философийн бие даалт (Батлан Хамгаалахын Их Сургууль)
  • монголын дайчин
  • монголын дайчин
  • Rondo 9, Nate Robinson show!!!
  • Хөлбөмбгийн түүхэнд орсон Хамгийн шилдэг гоолууд!!!
  • Дэлхийн 100 жилийн онцлох үйл явдлууд 10 минутанд
  • Ээждээ Бичсэн захидал
  • Зүгээр л би зүрх хайж яваа хайр байна.
  • NBA Play Off 2010 !!! Amazing !!!
  • LeBron Liverfool-ийн тоглогчдод шинэ жилийн бэлэг өгөв.
  • Физик Цахилгаан Соронзон долгионы спектр
  • Ricky Rubio9 best assist
  • Амаре Стаудемайерийг “Нью-Йорк” Дуайт Ховардаар солихыг хүсчээ
  • Charlie bit my finger!!! \funny\
  • Beatles ^Yesterday^
  • >>Архив...
2009 © Миний Блог 2012