Миний Блог 2012

Сайн уу? Миний блогд тавтай морил!!!

Шинэ сэтгэгдлүүд

  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Ивээл (зочин): Goy bailaa
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Зочин: Маш тусламжтай байлаа
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Зочин: сүёшёлөөшхыйгшябмөасгцөаөнгнуытфйөыхбйыануготр
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Зочин: шатар хөөрхөн
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Зочин: баярлалаа.
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Екен (зочин):
  • Анхны болзоонд өгөх 10 чухал зөвлөгөө (Эрчүүдэд) бичлэгт Nuuts (зочин): Ymar hoo zahialbal tohimjtoi bdag boldoo
  • Философийн бие даалт (Батлан Хамгаалахын Их Сургууль) бичлэгт Зочин: bayarlalaa
  • Монголын шатрын холбоо, түүх бичлэгт Зочин: sain abina uu? Shatriin sportiin masteruudiin nersiig on,onoor n harj boloh web site baidag uu?
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Б,МӨНХБАТ (зочин): ЭЭЖӨЖЭЖЫУӨЫ
  • Философийн бие даалт (Батлан Хамгаалахын Их Сургууль) бичлэгт Зочин:
  • Шатар хэрхэн үүссэн бэ? бичлэгт Зочин: шатар оюун ухаанд
  • "Үг" (Эссэ) бичлэгт хүн байна өө (зочин): үнэхээр гайхалтай эссе бна аа хэдэн үгтэй вэ 400 үгтэй эссе ангилаар бичих гээд олддоггүй энийг..
  • Ээждээ Бичсэн захидал бичлэгт Зочин: ..
  • Бичлэг тандагч
  • Сэтгэгдэл тандагч
52288 удаа нээгдэв.
2009 © Миний Блог 2012

Физик Цахилгаан Соронзон долгионы спектр

2012-01-12,16:03

Цахилгаан соронзон цацрал

(Цахилгаан соронзон долгион-с шууд холбогдсон)


Цахилгаан соронзон спектр

Цахилгаан соронзон цацрал нь вакуум буюу материд өөр өөрийгөө түгээдэг долгионы үзэгдэл. Энэ нь өөр өөрсөддөө перпендикуляр фазтайгаар, энергийн тархалтийн зүгтэй перпендикуляр зүгт хэлбэлздэг цахилгаан, соронзон цацралыг бүрэлдэхүүн хэсгээс тогтоно. Цахилгаан соронзон цацрал нь долгионыхоо давтамжаас хамааран хэд хэдэн төрөлд хуваагдана: үүнд (давтамж ихсэх, долгионы урт багасах дарааллаар): радио долгион, микро долгион, терагерцийн туяа,хэт улаан туяа, үзэгдэх гэрэл, хэт ягаан туяа, рентген туяа,гамма туяа. Төрөл бүрийн организмүүд нь эдгээр давтамжуудаас нарийхан, өөрчлөгдөх завсрыг мэдэрдэг бөгөөд энэ хэсгийг үзэгдэх спектр буюу гэрэл гэнэ.

Цахилгаан соронзон цацрал нь үүнтэй харилцах материд дамжуулагдах болох энерги ба импульстай байна.

 Утасгүй холболтын технологи

§ Газрын микро долгион – Газрын (дэлхийн) микро долгион нь газар дахь дамжуулагч, хүлээн авагчыг хэрэглэнэ. Хэрэглэх төхөөрөмж нь хиймэл дагуулын тавагтай төсөөтэй харагддаг. Газрын микро долгион нь бага гигагерцийн цар хүрээг хэрэглэдэг тул харилцаа холбоонд дамжуулагч, хүлээн авагч хоёр нь зайлшгүй бие биенийгээ харж байх ёстой. Релейн станцууд хоорондын зай нь 50 орчим километр байна. Микродолгионы антеннуудыг барилга, цамхаг, толгой, уулын дээр байршуулдаг.

§ Холбооны хиймэл дагуул – хиймэл дагуулууд нь дэлхийн агаар мандлын ойлгох боломжгүй микродолгионы радиог хэрэглэдэг. Геосинхрон хиймэл дагуулуудын хувьд (GEO) нь экватороос 35'500 километр орчим өндөрт, сансарт байрлана. Дэлхийг тойрон эргэх эдгээр системүүд нь дуу, өгөгдөл, телевизийн дохиог хүлээн авч дахин дамжуулах чадвартай.

§ Үүрэн ба PCS системүүд – Энэ нь хэд хэдэн радио харилцаа холбооны технологийг хэрэглэдэг. Системүүдийг өөр өөр газарзүйн бүсүүдэд хуваадаг. Газарзүйн бүс бүрд нэг бүсээс нөгөө бүсэд ярианы дохиог дахин дамжуулах үүрэгтэй нам чадлын дамжуулагч эсвэл радио релэйн антенн төхөөрөмж байна.

§ Утасгүй LAN – Утасгүй дотоод сүлжээ нь тоон үүрэн холбооны технологи, нам давтамжийн радио технологитой төстэй өндөр давтамжийн радио технологийг хэрэглэдэг. Утасгүй LAN-гууд нь хязгаартай газар нутагт төхөөрөмжүүдийн хоорондын холбоог бий болгохын тулд зурвас өргөжүүлэлтийн технологийг хэрэглэнэ. Утасгүй радио долгионы технологийн нээлттэй стандартын жишээ нь IEEE юм.

§ Хэт улаан долгионы харилцаа холбоо - 10 метр хүртэлх л зайнд, дундаа ямар нэг биет байхгүй тохиолдолд дохиог төхөөрөмжүүдийн хооронд дамжуулдаг.

 

 Хэт ягаан туяа

Хэт ягаан туяа буюу UV туяа нь үзэгдэх гэрлээс богино, рентген туяанаас өөр урт долгионы урттай цахилгаан соронзон цацрал юм. Долгионы урт нь 10 нм - 400 нм бөгөөд 3 eВ - 124 eВ энергитэй байна. Хүмүүсийн ягаан өнгөтэй гэж нэрлэх үзэгдэх гэрлээс өндөр давтамжтай цахилгаан соронзон долгион тул спектрийг ийнхүү нэрлэжээ.

Хэт ягаан туяа нь нарны  гэрэлд байх ба цахилгаан нум болон тусгай лампууд нь үүнийг цацаргана. Ионжуулдаг цацаргалт тул химийн урвалыг өдөөж, олон бодисыг гэрэлтүүлдэг. Хэт ягаан туяа нь ихэнхдээ нарны түлэгдэлттэй холбогддог хэдий ч хүний эрүүл мэндэд эерэг, сөрөг олон нөлөө үзүүлдэг.

Хэт  улаан  туяа

Хэт улаан туяа буюу IR туяа нь 0.7 - 300 мкм долгионы урт, ойролцоогоор 1 - 430 Тгц давтамж бүхий цахилгаан соронзон долгион юм.  нэрийн утга нь "улаанаас доор" (infra гэж Латинаар "доор"). Хүний биеэс ялгарах дулааны цацрагийн долгионы урт нь 10 микрометр.

Хэт улаан туяаны зургийг цэргийн ба иргэний зориулалтай өргөнөөр ашигладаг. Цэргийн хэрэглээнд байг илрүүлэх, шөнө харах, эргүүл хийх гэх мэтээр ашиглагдана. Иргэний хэрэглээнд дулааны нөлөөний анализ, температур мэдрэгчийг удирдах, богино зайд утасгүй холболт хийх, цаг агаарыг урьдчилан тандахад ашиглагдана. Хэт улаан туяаны астраноми нь мэдрэгчээр тоноглогдсон дуран авайгаар огторгуйн уудмыг шинжлэн судалдаг. Жишээ нь молекулын үүл, гаригууд, сансрын тоосонцор зэргийг судалдаг.

Гамма цацрал

 Гамма цацрагууд нь ихэнхээ 1019 Гц-ээс илүү өндөр давтамжтай байх ба 100 кeВ-с дээш энергитэй, 10 пикометрээс бага долгионы урттай, хэмжээгээрээ атомоос жижиг. Гамма задралын фотонууд нь ихэнхдээ хэдэн зуун кeВ энергитэй байх ба бараг дандаа 10 МeВ энергиэс бага байна.

Гамма цацраг нь ионжуулагч цацраглал тул амьд эдэд шинээгдвэл маш хүнд гэмтэл учруулна, иймд эрүүл мэндэд хортой зүйл юм.

Радио спектр 

нь 300 ГГц давтамжаас бага (мөн 1 мм долгионы уртаас их) радио давтамжид харгалзах цахилгаан соронзон спектрийн хэсэг юм.

Радио дамжуулах технологи болон хэрэглээнээс шалтгаалан радио спектрийн өөр өөр хэсгүүдийг хэрэглэдэг. Радио спектр нь тухайн улс оронд засгийн газраас нь зохицуулагдах бөгөөд хувийн радио дамжуулах системийг эзэмшигчдэд (Үүрэн телефоны оператор, телевиз ба радиогийн өргөн нэвтрүүлгийн станцууд зэрэг) лицензээр олгогдсон байдаг. Хуваарилагдсан дамтамжийн хүрээ нь тухайн хэрэглээнээс хамааран тодорхойлогддог.

бичсэн: Tulga photography төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | Уншсан: 2862 удаа

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
Эхлэл | << өмнөх | Нийт: 33-с 11-р хуудас. | дараах >>

Ангилал

  • Хайр дурлал
  • миний дуртай дуунууд
  • Миний дуртай дуу болон видео
  • Миний хобби
  • My dream team
  • Нийтлэлүүд
  • Миний дуртай шүлэг
  • Мэдээ
  • <<Nice>> Тоглоомнууд
  • FunnY!!!

Шинэ бичлэгүүд

  • Философийн бие даалт (Батлан Хамгаалахын Их Сургууль)
  • монголын дайчин
  • монголын дайчин
  • Rondo 9, Nate Robinson show!!!
  • Хөлбөмбгийн түүхэнд орсон Хамгийн шилдэг гоолууд!!!
  • Дэлхийн 100 жилийн онцлох үйл явдлууд 10 минутанд
  • Ээждээ Бичсэн захидал
  • Зүгээр л би зүрх хайж яваа хайр байна.
  • NBA Play Off 2010 !!! Amazing !!!
  • LeBron Liverfool-ийн тоглогчдод шинэ жилийн бэлэг өгөв.
  • Физик Цахилгаан Соронзон долгионы спектр
  • Ricky Rubio9 best assist
  • Амаре Стаудемайерийг “Нью-Йорк” Дуайт Ховардаар солихыг хүсчээ
  • Charlie bit my finger!!! \funny\
  • Beatles ^Yesterday^
  • >>Архив...
2009 © Миний Блог 2012