монголын дайчин
2012-11-13,14:08
Л. АЮУШ
(1922 - 1945)
Манай цэрэг Чуулалт хаалгын даваанд байгуулсан японы бэхлэлтэнд ойртож ирлээ. Олон жилийн турш маш нарийн зохион байгуулалттай бат бэх барьсан дайсны асар том бэхлэлтийг эзлэн авах нь байлдааны цаашдын амжилтад онцгой чухал байв. Дайсаны сум толгой өндийлгөхгүй шүршиж байлаа. Пулемётчин Л. Аюуш 400м зайтай гүүрийн цаанаас галлаж байгаа дайсны хөнгөн Пулемётыг устгах тушаал авчээ тэр богино ээлжээр галлаж дайсны галын цэгийг дорно устгалаа. Салаа нь давшиж шишнэ байр эзлэв. Гэтэл танкын саадны цаад ирмэгээс дайсан галлаж манайхны давшилтыг саатуулж гарлаа. Л. Аюуш пулемётынхоо галаар халхлаж нөхөж танкийн сааданд тулж очив. Саад давах гэтэл дайсан гранат шидэж өндийх бололцоо өгөхгүй байв. Л. Аюуш давшин гранатаа шидэж хэд хэдэн самуурайг устгаад пулемётоо яаравчлан онилж дайсанруу галлан тэдний тасаг орчим цэргийг сөнөөв. Л. Аюуш, Д. Дашдондог хоёр мөлхсөөр танкийн 3м гүн ухсан саадыг чадамгай гаталж дайсны галын цэгийг устган салаагаа танкийн сааданд хохьролгүй мод шороогоор далдалсан дайсны хэд хэдэн галын цэг гэнэт илрэв. Гранат шидэж хоёры нь устгаж амжив. Тэднийг цааш давшихад дайсан улам хүчтэй галлсаар байв. Д. Дашдондгийнхоо шархыг боож байтал Л. Аюушийн гар шархдав. Пулемётоо эргүүлж тавих гэтэл Аюушийн баруун гар нь бас суманд оногдов зүүн гараараа пулемётоо эргүүлж галлалтал дахин шархдав. Нөхөд нь Аюуш яагаад галлахгүй байна вэ? Гэж тэр зүг гэтэл түгшин ширтэнэ. Дайсан улам ойртож зарим нь босож гүйнэ. Бүр гучаад метр ойртлоо Л. Аюушийн зүүн эгэмийг сум нэвт цохиж, халуун цус бургилан урсана. Тэр шүдээ зуун гохоо дарж эхэллээ дайсны салаа цэргийг устгав шарх нь тун хүнд байсан боловч Л. Аюуш, Д. Дашдондог хоёр урагш улам давшиж шинэ байр эзлэв. Дайсан бүх галаа тэр хоёр дээр чиглүүлж амс хийх чөлөөгүй галлаж байлаа. Аюуш сумаа дуусаж 11 удаа шархдсан боловч урагшаа давшин устгагдсан дайсны зэвсгийг авч самуурайнуудад үхлийн цохилт өгсөөр амин газраараа гархдаж уналаа. Эх орон эрх чөлөөнийхөө төлөө шантралгүй тэмцэж цэл залуу 23 хан насандаа алтан амиа алдсан Өвөрхангай аймгийн төгрөг сумын харьяат Лувсанцэрэнгийн Аюушид БНМАУ- ын баатар цол олгож түүний хөшөөг шарилынх нь өмнө оршуулсан чуулалт хаалганы давааны арын дэнж болон төрсөн нутагт нь босгожээ. Эх орныхоо төлөө амь хайргүй зүтгэн алтан амиа алдсан түүний баатарлаг гавъяааг хойч үе бид үеийн үед дурсан санах ёстой билээ.
А. Баттулга