монголын дайчин
2012-11-13,14:10
Ц. Олзвой
(1914-1941)
Халхын голд дайны гал үнэртэж дарийн утаа манарч байв. Бууны сум мөндөр мэт асгарч, манай түрүүчийн анги дайсаниай тулалдаж эхэллээ. Ангиа ашигтай байр эзэлтэл дайсны хүчийг байрьж байхыг хорооны дарга Л. Дандар нэг байлдагчид тушаажээ. Тэр байлдагч хөнгөн пулемётын мэргэн галаар дайсны хүнд пулемётын салаа цэргийг устгажээ. Бас дайсны гүнд нэвтэрч японы тагнуулын албаны том тушаалын даргыг устгаж байлдааны зураг, бичиг баримт зэрэг чухал нууцыг нь олзлон авчээ. Энэ байлдагч бол гарамгай тагнуулч зоригт пулемётчин Ц. Олзвой билээ. 1939 оны таван сард болсон ширүүн тулаанд дайсны гурван суман цэрэгтэй манай нэг суман байлдахад Ц. Олзвойн пулемётын мэргэн галд 90 гаруй самуурай алагджээ. Дараа нь Олзвой 4 нөхдийн хамт тагнан, байлдах үүрэгтэй явж дайсны 50 гаруй хүнтэй холбоо тагнуулын застабыг бүслэн авч бүр мөсөн устгаснаар ангийнхаа давших нөхцлийг хангажээ. 7 сард болсон байлдааны үед Ц. Олзвой дайсны их бууны дуранг олзолж ирэх тушаал авчээ. Туслах буучийнхаа хамт шөнийн харанхуйгаар японы их бууны анги дээр очиж манаачийг нь баривчлан нөхөртөө тушаагаад өөрөө түүний хувцсыг өмсөн дайсны байранд орж их бууны дуран янданг ангидаа авчирч өгчээ. Пулемётчин Ц. Олзвой нэг удаа өөрийн сайн нөхөр Лундаажанцантай хамтран тагнуулд явж байгаад дайсны хоёр машин цэрэгтэй тулгаран байлдаж тэдний ихэнхийг нь устгаад үлдсэнийг нь баривчилжээ. Ховд аймгийн манхан сумын харьяат, Халхын голын дайны эрэлхэг дайчин, гарамгай тагнуулч Цэндийн Олзвойд 1939 онд БНМАУ-ын баатар цол олгожээ.