Философийн бие даалт (Батлан Хамгаалахын Их Сургууль)
2012-11-13,14:13
Үнэний тухай философи баримтлалууд
Танин мэдэхүйн зорилого бол үнэн мэдлэг олж авахад чиглэдэг учраас үнэний тухай асуудал тухай тухайн философид танин мэдэхүйн онолынх нь гарцаагүй чухал нэг сэдэв байдаг. Гэвч үнэн гэж юу вэ? Гэдэг талаар үнэн мэдлэг олж авах үйл явц танин мэдэхүйн нэн олон янзын нөхцөлд хэрэгжидгээс тэдгээр нөхцлийн аль нэгийг онцлоод тэр нөхцлөө үнэн мэдлэгтэй философийн нэр томъёогоор бол үнэтэй адилтгадаг үзэл олноор гарч ирж энэ үнэний тухай өөр өөр онол төрүүлж байдаг гэхдээ тэдгээр онолыг гурван том бүлэг болгосон ангилал байдаг. Тэдгээр нь тохирооны (корреспондентийн ) үзэл когеренцийн үзэл прагматик үзэл, гэдэг гурван бүлэг мөн.
Тохирхооны үзэл. Үнэнийг тохирооны үзлээр тайлбарладаг байдал эртний дорно дахины философи эргэцүүлэлт анх илэрсэн байна. Жишээ нь Кун-зийн тайлбараар юмс бол тэдгээрт өгсөн нэртэй тохирдог байх ёстой. Яагаад гэвэл гэр бүхэнд тодорхой утга байдаг нь уг нэрийн холбогдож буй бүлэг юмны мөн чанар болдог. Жишээлбэл захирагчийн мөн чанар нь “Захирагчийн дао” –д буюу төгөлдөр санаанд байдаг. Хэрэв захирагч “захирагчийн дао”-гийн дагуу үйлдэлтэй байвал тэр хүн нэрээрээч, бодит байлаараа жинхэнэ захирал юм. Нэр ба бодит чанарын хооронд тийнхүү зохицол байх ёстой. Хэрэв захирагч захирагчийн дао- гоос өөрөө үйлдэж байгаа бол олон түмэн түүнийг захирагч гэж нэрлэж байсан ч угтаа захирагч биш юм. Нийгмийн харилцан холбогдолд нэр тус бүр тийнхүү тодорхой хариуцлага ба үүрэгтэй байдаг. Засагч, сайд, эцэг, хүү, энэ бүхэн бол нийгмийн харилцааг тэмдэглэх бөгөөд ийм нэр хүлээсэн бодгаль бүр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж нэрээ боддог, хамгаалдаг байх ёстой.
Эртний Грекчүүдийн дотроос тохирооны үзлийн анхны томоохон төлөөлөгчид нь Платон, Аристотель нар юм. Жишээ нь: Платоны бичсэнээр тухайн юмыг өөртэй нь адил ярьж буй хүн бол худал өгүүлж буй хүн байдаг. Улмаар Аристотель: “...юм оршидоггүй буюу юм биш оршидог нь худал, харин юм оршидог, юм биш эс оршидог нь үнэн мөн “гэж бичсэн байна. Тийнхүү Грекийн эл хоёр сэтгэгч “үнэн бол юм, хэлсэн хоёрын таараа” гэж үзжээ. Гэхдээ Платон, Аристотель хоёр ертөнцийг үзэх хоёр өөр өөр философи үзэл боловсруулсан зэрэг болбоос үнэний тухай тэдний корреспондент үзэлт ялгаа үүсдэг. Үүнд, Платоны хувьд мэдрэн хүртэхүй тогтвортой мэдлэг бий болгодоггүй тул итгэл үл түрүүлсэн үзэл бий болгож байдаг. Түүнээс гадна зарим ойлголт зөв бүрдэлтэй, үл өөрчлөгдөгч шинжтэй байдгаараа үнэн мэдлэг өгдөг. Тийм ойлголтуудын объект нь мэдрэгдэгч ертөнцийг мэдрэн хүртэхүйн объект биш, харин мэдрэхүйгээс дээгүүр объект буюу санаа байдаг . Тийнхүү үнэн мэдлэг илэрхийлдэг гэж Платон үзсэн нь түүний объектив санааг илэрхийлдэг гэж Платон үзсэн нь түүний объектив идеализмд захирагддаг. Гэтэл Аристотель өөрийн боловсруулсан философи, логикийн үүднээс Платон чанар, тоо, харилцаа, үйлдэл зэргийг тус тус бие даасан санаа болгон тайлбарлаж, тийнхүү логикийн хэлээр тэдгээрийн тухай төрөл ойлголтыг л үнэн байж чадна гэснийг няцаасан юм. Тэгээд Аристотель төрлөөс явцуу багтаамжтай ойлголт болох дүрс ойлголт, бас бодгалийн тухай ойлголт үнэн байж чадна гэж тайлбарласан байна. (“төрөл,“ дүрс” гэдэг логик ойлголтуудыг XVI бүлэгт тайлбарлана). Гэхдээ хожмынх нь холбогдох онолуудын үүднээс дүгнэвэл Платон, Аристотель хоёрын боловсруулсан корреспондентийн онолд нэг нийтлэг учир дутагдал байна. Тэр нь юу вэ? Гэвэл тэдний үед Грекчүүд сэтгэхүй, хэл хоёрын ялгааг нухацтай зааж хараахан амжаагүй байжээ. 19-р зуунд бий болсон корреспондент онолууд доторх нэг содон чиглэл нь материалист онол мөн. Түүнийг Л. Фейербах францын материализмын дагуу анх ултай үндэслэж, улмаар Ф. Энгельс, В.И. Ленин болон маркскмын бусад томоохон төлөөлөгчид диалетик арга зүйн үүднээс гүнзгийрүүлэн хөгжүүлж ирсэн байна. Марксист- Ленинист философи, түүнийцөм бүрэлдэхүүн нь болох диалектик материализм үнэний тухай дараах үндэслэлүүдийг боловсруулжээ. Үүнд: үнэн бол бодит байдалд бидний бодолд тохирохуй мөн. Танин мэдэхүй бол гадаад ертанц мөн хүний тархинд, ухамсарт тусгагдан буусан дүр буюу төсөө мөн. Гэтэл угтаа хүн бодит байдалтай шууд харьцдаггүй бөгөөд харин түүнийг хэрхэн мэдэрч, сэтгэж ухаарж буй тийм байдлаараа л танин мэддэг хэмээн энэхүү тусгалын онолыг шүүмжлэгчид үздэг. Объектив үнэн байдаг, өөрөөр хэлбэл хүнээс, хүн төрлөхтөнөөс үл хамаарал үнэн агуулга хүний бодол, төсөөлөлд байдаг. Ийм үзэл бусад философи сургаалийн үүднээс бас шүүмжлэгддэг. Үүнд, мэдлэгийн агууланд сэтгэлийн янз бүрийн чадвар, тухайлбал сонирхол, итгэл үнэмшил, мэдрэмж, ой дурсамж, заншил зэрэг чухал нөлөө үзүүлдэг тул үнэн бол агуулгаараа объектив байх үндэсгүй байж харин тэр үнэн субъектив хүчин хамаарч байдаг гэсэн ерөнхий үндэслэлийг тэдгээр сургааль гаргадагийн зэрэгцээ өөр өөрийн өвөрмөц жич үндэслэлийг бас гаргадаг байна. Үнэн бол харьцангуй ба туйлын диалектик холбоонд байж, харьцангуйгаас туйлынруу шилжиж байдаг. Угтаа философийн зарим чиглэл ч гэсэн харьцангуй ба туйлын үнэн байдаг тухай ярьдаг. Жишээ нь: буддист гүн ухааны үүднээс үзэгдлийн “биет ертөнцийн шүтэн барилдлага болдог үнэн бол харьцангуй харин хоосон чанарын шүтэн барилдлага болдог үнэн бол дээд утгын буюу туйлын үнэн мөн. Энэ тухай Богд Зонховын “ Бодь мөрийн зэрэгт : “янагуухь “ үнэн утганд үнэн бус, үнэн баримтлалын нүүр төдийд үнэн мөний тул түүнээ утга няцах магадад худал хэмээн маргалдах хэрэгтэй” гэж байдгийн зэрэгцээ буддизмийн алдарт судруудад: “ ...утга ч тэр мөн бөгөөд дээд ч мөнний тул үнэмлэхүй болой. Тэрхүү чанар үнэн мөнний тул үнэмлэхүй үнэн болой хэмээн номолсоны утга хийгээд дээд хоёуланг үнэмлэхүй үнэнд таарсаэ болой. Гэтэл диалектик материализмд ярьдаг харьцангуй ба туйлын үнэнүүд бол буддизмд өгүүлж буй дээрх мэдлэгүүд биш юм. Диалектик матриализмын үүднээс харьцангуй үнэн бодит байдлын юм, үзэгдлийн тухай тойм, барагцаалсан, иймд тодрон гүнзгийрч хөгжих ёстой, өөрөөр хэлбэл туйлын үнэнрүү тасралтгүй ойртох хандлага бүхий мэдлэг мөн. Харин туйлын үнэн бол эргэлзээ төрүүлэх баттай үнэн мэдлэг мөн. ШУ-ны салбарт туйлын үнэн байх бололцоог К.Поппер, П.К.Фейерабенд зэрэг постповозитивизиын төлөөлөгчид арга зүйн хувьд үгүйсгэсэн билээ.
ХХ зуунд Б.Рассел Л. Витгенштейн нар шинжлэх ухаанд зориулсан зохиомол хэлийг (эцсийн эцэст математик логизийн хэлийг ) философийн үүднээс авч үзсэн үйл ажиллагааныхаа явцад үнэний тухай асуудлыг корреспондент зарчмын үүднээс шийдвэрлэж байсан гэж үзэж болно. Энд Л.Вейтгенштейний “ Логик философийн шаштир” гэсэн зохиолын холбогдох үндэслэлийг дурдъя. Тэрээр 1922 онд хэвлүүлсэн энэ бүтээлдээ хэл бол баримтуудын дүрийг илэрхийлдэг гэж хэлсэн юм. Тохирооны үзлийн ХХ зуун дахь хамгийн цуутай хувилбар бол Польшийн логигч, математикч А.Тарский (1902-1984)-гийн боловсруулсан үнэний тухай семантик тодорхойлолт мөн. Энэ бол үнэний тухай Арестотелийн ойлголтын зохиомол (формальчилсан) хэлний янз бүрийн хэллэгэнд хэрэглэн тодотгосон байдал мөн. Ердийн ярианы хэлэнд “үнэн хэллэг” гэдэг ойлголтыг тодорхойлох гэхлээр философийн түүхэнд дуулиан тарьж ирсэн “худалч”-ийн гэх мэт парадокс (гаж бодол)-ын адил бэрхшээл гардгийг А.Тарский 1933 онд томъёолсон энэхүү тодорхойлолтоороо арилгаж чадсан хэмээн философичид, логикчид олзуурхдаг. IV зуунд амьдарч байсан Милет хотын философич эвбулидийн дэвшүүлсэн “худалч”-ийн прадоксын агуулгыг илэрхийлье. Үүнд, хэн нэг худалч хүн “би худлаа ярьчихдаг юм” гэж өчлөө гэж болзъё. Ингэсэн тохиолдолд тэрээр өөрийнхөө муу занг тодорхойлсон үнэн хэллэг илэрхийлжээ. Эртний грекчүүд энэ парадоксыг зөв тайлбарлах гэж үйлээ үзэн, жишээ нь стоичуудын төлөөлөгч хризипп (хр.т.ө 281-208) гурвын гурван ном бичээд бараагүй гэнэ. Түүгээр зогсохгүй Диодор Кронос (хр.т.ө 307 оны орчимд нас барсан ) гэдэг философич эл парадоксыг шийдвэрлэж чадахгүй байгаадаа гуньж гутарсаар нас барсан гэдэг домог яриа түүхэнд бичигдэн үлджээ.
Тохирооны сонгодог онолд тохиолддог, тухайлбал “Худалч” парадоксыг шийдвэрлэх гэсэн уг онолын оролдлогод учирдаг бэрхшээлийг даван туулахын тулд үнэнийг оновчтой тодорхойлох ёстой гэж А.Тарский үзжээ. Тийм тодорхойлот болбоос эх хэлний дараахь дутагдалуудыг формаль логик томъёолол аж. Үүнд, эх хэл бол илэрхийлэлүүд , тэдгээрийн нэрс, семантик утга илэрхийлэгч нэр томъёонууд зэргийг давхцуулан агуулдаг тийм төгс биш шинжтэй. Харин үнэний тухай семантик тодорхойлолт аваас уг бодит юмтайгаа адил байх, хэлбэр бүтцийн зөрчилгүй байх хоёр шаардлагыг хангаж чадна. Энд А.Тарскийн гаргасан жишээг дурдахад “ цас цагаан байдаг” хэмээх өгүүлбэр нь Аристотелийн корреспондент тодорхойлолт ёсоор цас үнэхээр цагаан байдаг тохиолдолд үнэн байдаг. Үнэний тухай А.Тарскийн семантик тодорхойлолтын үүднээс хандвал энэ өгүүлбэр : а). Цас цагаан байдаг тухай логик санаа: б) цас цагаан байдаг баримт: в) холбогдох илэрхийлэлийн нэр томъёо гурвыг агуулжээ. Ийм гурьван талыг нь уг өгүүлбэрт тодруулахын тулд тэр өгүүлбэрийг дурдаж буй тохиолдлыг хашилттай, харин хэрэглэж буй тохиолдлыг нь хашилтгүй хэрэглэе. Үүнд:
Угтаа энэ хоёр бүлэг илэрхийлэл ялгаатай утга ба үйл бүхий байдгийг бид дөнгөж сая А.Тарскийгээс дамжуулан тайлбарлалаа. Тэрээр үнэн бол уг юмтайгаа адил байх шаардлагыг “Р” зөвхөн Р байвал л үнэн байдаг гэж томъёолсон нь түүний дээрх тайлбартай тохирч байна. А.Тарскийн тайлбараар “худалчийн ” парадокс маягийн хэллэгийн утгат чанарын асуудлыг эх хэлний хүрээнд логик зөрчилгүй шийдвэрлэх боломжгүй байдаг. Харин уг асуудлыг гагцхүү объектийн эх хэлийг илүү баялаг мета хэл болгон хөрвүүлсэн нөхцөлд зөрчилгүй шийдэж болно.”бүлэглэл” гэдэг бол онолын математик , математик логик хоёрын уялдаанд боловсрон нэн чухал ойлголт мөн. Уг онолын хамгийн том төлөөлөгчдийн нэг Б.Рассел мөн. Тэрээр парадокст эхлээд эсрэг хоёр тохиолдлын аль нэгний нь бололцоотойг зааж, улмаар тийм хояр тохиолдол үнэн байж болохыг өөрийн зохиосон бүлэглэх аргад оруулахыг зорьжээ. Энэ онол нь математик логикийн нэг чухал ойлголт болох пропозициональ функци буюу хэллэгийн функци гэдэг ойлголтонд тулгуурласан байна. Пропозициональ функцын хамгийн энгийн жишээ нь “Х бол хүн мөн ” гэдэг илэрхийлэл юм. Хэллэгийн функцийг шууд үнэн юмуу худлаа гэж тогтоож болтоггүй. Харин хувьсагчийг нь тодорхой ойлголтоор орлуулбал энэ илэрхийлэл сая үнэн юмуу худла болдог. Б.Рассел “бүлэглэх онолдоо” хэллэгийнх нь функцуудыг аргументынх нь үүднээс ангилав. Үүнд, 1. Нэгэн бүхэл байдалтай юмыг тэмдгэлсэн аргумент бүхий функцийн бүлэг. “0”: 2. Тусгай юмны шинжийг тэмдгэлсэн аргументтай функцын бүлэг. “1”: 3. Шинжийн шинжийг тэмдгэлсэн аргумент утга бүхий функцын бүлэг “2” гэх мэтээр ангилжээ. Бүлэг “2” функцын аргумент нь тусгай юм ч юмны шинж ч байж болно. Харин бүлэг “1” аргумент нь тусгай юмны шинж ч байж болно. Жишээ нь “Х бол хүн мөн” гэдэг функцын аргумэнт нь гагцхүү тусгай юм ( Сократ нас баржээ ) буюу шинж (хүн нас баржээ) хоёрын аль нь ч байж болно гэжээ.Тэгээд Рассел энэхүү бүлэглэх зарчмынхаа үүднээс : өөр өөрийнхөө гишүүн мөн бөгөөд бас биш байх тийм олонлогийн тухай ярих нь буруу. Учир нь нэг тамирчин хөлбөмбөгийн багийн гишүүн мөн атал тэр баг нь хөлбөмбөгийн холбооны гишүүн байж болох мэт тохиолдлын тухайн анги, олонлог нь ангийн гишүүн байж болно гэжээ. “Бүлэглэх онолын” хязгаарлалт бол бодол санаан дахь, тухайлбал парадокс дахь зөрчлийг шийдвэрлэх нэг арга болж байгаа нь дээр авч үзсэнээс харагдаж байна. Ийнхүү бүлэглэх онол бол орчин үе дэх корреспондент онол аваас объектын эх хэлийг мета хэл болгон хөрвүүлэх бололцоог онолын математик математик логикийн үүднээс үндэслэж өгчээ. Когеренцийн (латины cohaerentia-дотоод холбоо –ийн үзэл. Энэ үзлийг олон тооны философи чиглэлийн төлөөлөгч өөр өөрийн онцлог сургаалийн үүднээс боловсруулан сурталчилжээ. Когеренцийн үзлийн эх үндсийг эртний Грекийн Элейн сургуулийнхан тавьсан гэж зарим судлаачид үздэг юм. Жишээ нь үнэн бол мэдлэг бодит байдалтай тохирохуй мөн байдаг нь тухайн мэдлэгийн зөрчилгүй байдлаар хангагддаг гэж Зенон, Парменид нар үзжээ. И. Кантын боловсруулсан танин мэдэхүйн онолд когеренцийн зарчим тодорхой байдлаар бас илэрдэг. Тэрээр: үнэний агуулгыг мэдрэхүйн ба оюун бодлын харилцан зохицол зохицуулдаг гэж үзэж байв. XIX зууны сүүлийн хагаст үүсээд ХХ зууны 20-иод дныг хүртэл бие даасан философи чиглэл болж байсан “абсолют идеализ ” гэдэг нэртэй англи дахь шинэ гегель ч нэгэн философийн төлөөлөгчид когеренцийн онол төлөвшихөд чухал түлхэц өгчээ.