Хайр сэтгэлд хэмжүүр гэж байдаггүй.
2011-12-01,22:52
Зөвхөн жүжиг кинон дээр л хүмүүс хайр дурлалаас болж үхдэг байх гэж нэгэн мэргэн хүн хэлсэн байдаг. Энэ ч үнэн. Гэхдээ хэн нэгнийг харласнаасаа болоод үхдэг хүн гэж байдаггүй. Бас хэн нэгийх нь амийг авч одтол хайрлуулж байсан хүний тухай өнөөг хүртэл би сонсоогүй явна. Магадгүй бид бие биенээ хангалттай сайн хайрлаж чаддаггүй байх. Ингээд би та бүхэнд нэгэн хайрийн тухай түүхийг сонордуулъя. Нэгэн удаа залуу бүсгүй эзнээсээ цалингаа нэмхийг хүсч гэнэ. Бүхэл өдөржин сэтгэл санаа нь хямарч, айн түгшжээ. Орой ажил тарахын үед халагдсан ч яахав гээд зоригоо чангалан эзэнрүүгээ дөхөв. Аз болоход эзэн нь цалинг нь нэмэхийг зөвшөөрчээ. Ингээд бүсгүй гэртээ ирэхэд нөхөр нь сайхан хоол хийгээд ширээгээ засаад хүлээж байв. Бүр хүндэтгэлийн лаа хүртэл асаажээ. Бүсгүй өөрийг нь ажлаас халагдаагүй гэдгийг мэдсэн байх гэж таамаглаж гэнэ. Нөхөртөө очин баярт мэдээгээ дуулгахад нөхөр нь баяр хүргэн үнсэн оройн зоогоо хамтдаа барьлаа. Бүсгүй тавагны хажууд нэгэн захидал байхыг олж үзэв. Баяр хүргий хонгор минь чиний цалинг нэмнэ гэдгийг би мэдэж байсан юм. Харин өнөө орой би чамдаа маш их хайртай гэдгээ хэлэх гэсэн юм" Гэж бичсэн байлаа. Оройн хоолны дараа нөхөр нь аяга тавгаа угаахаар гал тогооны өрөө рүү зүглэв. Харин эхнэр нөхрийнхөө халааснаас хоёрдахь захидал унахыг анзаарчээ. Шалан дээрээс аваад унштал "Цалингаа нэмж чадаагүй бол битгий санаа зовоорой! Бүх зүйл сайн сайхан байх болно. Харин өнөө орой би чамдаа маш их хайртай гэдгээ л хэлэх гэсэн юм" гэжээ. Хэн нэгэн таныг ямар нэгэн шалгуур хэмжүүргүйгээр хайрласан үед л тэр хайр байдаг. Нөхөр нь эхнэрийгээ өөдөлсөн ч уруудсан ч хайрласаар байгаа нь ямар их аз жаргал вэ? Амьдралын хүрд тэдний хувьд хаашаа ч эргэсэн гэр бүл нь бат бөх байх нь ойлгомжтой. Нэгэн алдартай хүн Нобелийн шагнал гардан авах үед нь сэтгүүлч: Та энэ дэлхийн төлөө юу хийж чадах вэ? гэж асуухад тэрээр " Гэртээ хариад гэр бүлээ л хайрлах болно" гэж хэлсэн байдаг юм. Найз нөхөд гэр бүлээ хайрла! Та тэднийгээ ямар нэгэн шалгуур хэмжүүр тавихгүйгээр хайрлавал, аз жаргал өөрөө хүрээд ирдэг юм. Таний хайр дурлалд амжилт хүсэе!!!