Сагсан бөмбөг
2011-12-30,22:27
“Атланта” Ховардын төлөө Жонсон, Смит хоёрыг өгөхөд бэлэн
Америкийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар “Атланта” Дуайт Ховардыг солилцоогоор авахыг хичээж буй ажээ. Тэд NBA-гийн сүүлийн хоёр улирлын шилдэг хамгаалан тоглогчийн төлөө хамгаалагч Жо Жонсон болон довтлогч Жош Смитийг өгөхөд бэлэн байгаа гэнэ. Харин “Орландо” дээрх хоёр тоглогч дээр нэмж төвийн тоглогч Эл Хорфордыг авахыг хүсч буй ажээ. Харин “Атланта” Эл Хорфордыг багтаа үлдээж, зөвхөн хоёр тоглогчоор л солилцохыг эрмэлзэж буй ажээ.